МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Мэргэжлийн боловсрол сургалтын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний үеэр хөндөгдсөн нэг асуудал нь түншлэл, салбар дундын зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх тухай байсан юм. Салбарын шинэчлэлийг амжилтанд хүргэх чухал үр нөлөөтэй энэ асуудлаар зөвлөгөөнд оролцогчид байр сууриа илэрхийлснээс гадна мэргэжилтэн, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшлийн ур чадварыг өндөржүүлэх чиглэлээр ажил олгогч эздийн ойлголт, хандлагыг шинэчлэх, байр сууриа нэгтгэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хамтын ажиллагааны чиглэлийг тогтоосон “Санамж бичиг”-ийг байгуулан ажиллах хэмээн үзэж “Мэргэжлийн боловсрол сургалтыг хөгжүүлэх төр, хувийн хэвшлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.

Санамж бичигт төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодыг төлөөлж ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮХАҮТ-ын УЗ-ийн дарга бөгөөд Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амагаланбаатар, “Говь” ХК-ийн хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Болормаа, Барилга угсралтын “Жунсон констракшн” ХХК-ийн ерөнхий захирал М.Бат-Очир, “Жи Си Ар Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхсайхан, ТМБС-ын Түншлэл, мэргэжлийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Мишигжав, Авто зам, барилгын “Наранбулаг хан” ХХК-ийн захирал Б.Эрхэмбаатар, Монголын Автомашины дистрибьютерүүдийн ассоциаци” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Баасанбаяр нар гарын үсэг зурсан.

Уг санамж бичгийг байгуулснаар МСҮТ, Политехник коллежид суралцагчдын  үйлдвэрлэлийн дадлагын сургалтын тогтмол, үр дүнтэй зохион байгуулсан, төгсөгчдийг байнгын ажлын байраар хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг эдийн засгийн хувьд дэмжих бодит хөшүүргийг буй болгох, инженер техникийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиудад МСҮТ, Политехник коллеж төгсөгч болон төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа ажилтнуудаас түлхүү элсүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх сайн талтай юм.