УЦУОШГ: Энэ сарын 9-нөөс цаг агаар сэрүүснэ

Ойрын хоёр хоногт цаг агаар тогтуун байсан. Тэгвэл энэ сарын 9-нөөс эхлэн цаг агаар сэрүүсэх аж.

Тодруулбал, 9-нд төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн аймгуудын нутгийн зарим, 10,11-нд төвийн болон  зүүн аймгуудын нутгийн зарим газраар  хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 9-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 9-11-нд нутгийн зүүн хагаст  сэрүүснэ гэж УЦУОШГ-аас эдээлжээ.