ЭМЯ: Угаарын хийнд хордсон 28 иргэн эмчилгээ хийлгэж, 8 нь эмнэлгээс гарлаа

Сайжруулсан түлш түлснээс болж угаарын хийнд хордсон гэх  16 иргэн эмнэлгийн байгууллагад хандсанаас дөрөв нь нас барсан гэх харамсалтай мэдээллийг өчигдөр орой албаныхан өгсөн.

Тэгвэл дөнгөж сая Эрүүл мэндийн яамны мэдээлснээр угаарын хийн хордлогод орсон 28 иргэн эмнэлгийн байгууллагуудад хандаж, хордлогын тусламж үйлчилгээ авчээ.  Одоогоор 15 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд наймынх нь биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан байна. Түүнчлэн ЭМЯ-ны харьяа Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв 24 цагийн бэлэн байдалд ажиллаж, тандалт судалгааг үргэлжүүлэн хийж байгаа ажээ. 

Мөн өчигдөр орой Нийслэлийн онцгой комисс яг одоо хуралдаж угаартсан иргэдийн хэрэглэсэн түлшинд шинжилгээ хийхээр болсон. Тэгвэл яг одоо Нийслэлийн онцгой комисс хуралдаж буй бөгөөд 23 дээжээс шинжилгээ авчээ.  Шинжилгээний дүн өнөөдөр гарах юм.

Дашрамд мэдээлэхэд иргэд энэ хэрэгтэй холбоотойгоор "Сайжруулсан түлшинд буй барьцалдуулагчийг шинжилгээнд хамруулаагүй" гэсэн шүүжлэл өрнүүлж буй. Харин мэргэжилтнүүд сайжруулсан түлш үйлдвэрлэхэд ашиглаж буй бүх материалыг шинжилгээнд хамруулсан гэж мэдэгдээд байна.