Зайлшгүй тохиолдолд баавгай руу буудахыг зөвшөөрчээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт энэ сарын 3-ны өдөр аав хүү хоёр харамсалтайгаар амиа алдсан. Тодруулбал, хувиараа алт олборлодог байсан иргэн О-г хүүгийнхээ хамт Могойт гэх газар гэртээ байх үед нь Сибирийн хар баавгай дайрснаас болж амиа алдсан харамсалтай явдал гарсан бөгөөд энэ хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа ю.

Мөн энэ харамсалтай явдал болсны дараа олон нийт бухимдаж буйгаа илэрхийлсэн. Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баавгай агнаж болохгүй гэсэн үүрэг чиглэл өгсний дагуу сум тавьж үргээж байсан. Баавгай буудвал өндөр торгууль төлдөг.  Иймээс нутгийн иргэд баавгайг буудаж чадахгүй байсан. Түүнчлэн сүүлийн үед ОХУ-д гарсан түймрээс болж араатан амьтад идэш тэжээлийн хомсдолд орсон учраас ан амьтад нь Монгол руу орж ирж байна гэх мэдээлэл гараад байгаа юм.

Тэгвэл дээрх харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн хэмжээнд онц байдал зарлажээ. Мөн зайлшгүй тохиолдолд баавгай руу буудахыг зөвшөөрсөн байна.