МЖБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус холбооны  Шүүгчдийн зөвлөлийн дарга Б.Ууганбаатарыг томиллоо

Монголын Жүдо бөхийн холбооны удирдлага болон Монголын жүдо бөхийн шигшээ багийн нийт багш дасгалжуулагчид үүрэгт ажлаасаа огцрохоор болсноо өнгөрсөн сарын 10-ны өдөр албан ёсоор мэдээлсэн. Улмаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Болдбаатар есдүгээр сарын 17-ны өдөр Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчийн үүрэгт ажлаа хүлээн авч дасгалжуулагчдын багаа бүрдүүлсэн.  

Тэгвэл Монголын Жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат өчигдөр өөрийн хашиж байсан албаа Б.Ууганбаатарт хүлээлгэн өглөө. Б.Ууганбаатар нь энэ албанд томилогдохоосоо өмнө МЖБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан юм. 

Түүнчлэн Монголын Жүдо бөхийн холбооны Санхүү, Гадаад харилцаа хариуцсан даргаар Т.Лхагвааг томилсон байна.