Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Ирээдүй” цогцолбор сургуулийн 480 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрны өргөтгөлийн барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ.

2018 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 480 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн давхарын өргөтгөлийн барилгыг 1,7 тэрбумын санхүүжилтээр "Солид констракшн" компани гүйцэтгэж барьсан. Өргөтгөл ашиглалтад орсноор гурван анги, хүүхэд хөгжлийн өрөө, англи хэлний кабинет, хөгжмийн багшийн өрөө, архив, гимнастикийн танхим, номын сан зэрэг өрөө танхимтай болсон байна.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн  Ц.Гарамжав, НИХТ С.Мөнхчулуун, НБГ-ын Орлогч дарга Ц.Отгончимэг, СХД-ийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, СХД-ийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, СХД-ийн ЕБС-ийн захирлууд болон бусад албаны хүмүүс, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.