Тамхи, хар тамхи гээд хууль бус наймаанд нэр холбогдон эрэн сурвалжлагдаж буй дипломатчдын нэрсийг зарлалаа

УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр тамхи, хар тамхитай холбогдсон дипломатчдын тухай мэдээллийг энэ удаад олон нийтэд дэлгэсэн бөгөөд "Польшийн хууль, хяналтын байгууллагын 2005 оноос хойш эрэн сурвалжилж байгаа 60 дипломатчаас одоо болтол албандаа ажиллаж байгаа хүмүүс байна. Зарим нь Төрийн ордонд хавтас сугавчлаад явж байна. Ингэж явж байгаад нэг л өдөр Элчин сайдаар томилогдоод явчихдаг. Үүнд, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран хяналт тавих хэрэгтэй байна" гэдгийг онцолсон юм.  

Тэрбээр цааш нь "Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон хүмүүсийн мэдээллийг өмнө нь өгч байсан. Туайн үед маш нууцын зэрэглэлтэй байнгын хороонд ирсэн байсан. Учир нь хилийн чанадад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн мэдээлэлтэй хамт ирүүлсэн учраас задалж чадаагүй юм. Тэгвэл энэ удаа нууцын зэрэглэлгүй хүлээж авсан 69 иргэний мэдээлэл байна. Зарим нь  дипломат төлөөлөгчдийн газарт, өөрөөр хэлбэл Гадаад хэргийн яаманд харьяалагддаг хүмүүс. Зарим нь төрийн албанд харьяалагдаж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа хүмүүс. Зарим нь улс төрийн намуудын тодорхой удирдах дээд түвшнийхөн. Зарим нь албан пасспорт ашиглаж хууль бус наймаа хийсэн иргэд. Энэ хүмүүсийг Польшийн цагдаагийн газраас гэмт хэрэгт холбогдуулж эрэн сурвалжилж байгаа юм. Энэ хүмүүсээс одоо хүртэл дипломат албанд, төрийн албанд, улс төрийн намд байгаа хүмүүс байна.

Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооноос хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бодис, бусад хууль бус наймаанд оролцож байгаа дипломат ажилчдын асуудлыг нэг мөр таслан зогсоох, албанаас нь чөлөөлүүлэх, хуулийн хариуцлага тооцуулахаар ажиллаж байгаа.

Монгол Улсад хар тамхины тархалт хэрэглээ газар авсан. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тиймээс гадаад дахь дипломат алба хаагчдаас гадна дотооддоо хар тамхины хэрэглээг зогсоох, залуучууд, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх, илрүүлэх, сүлжээг нь таслан зогсоох, хуулийн хариуцлага тооцох чиглэлд Тагнуул болон цагдаагийн байгууллагад тодорхой чиглэл өгч хамтран ажиллаж байна. Товчхондоо, Монгол Улсын Гадаад харилцааны яаманд гадаад харилцаа алдагдсан. Цус ойртолт явагдаж. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн ах, дүү, хамаатан садан нь ажиллаж байна. Дандаа мэдлэг, боловсролгүй, чадваргүй хүмүүс томилогдож байна. Томилогдсон хүмүүсийн томилолтын тушаалыг нэгбүрчлэн харахгүй бол дээрх асуудал тасрахгүй нь ээ. Удахгүй энэ асуудлыг УИХ-д оруулж шийдүүлнэ. 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар л өөрсдийн туслахуудаа Канад, Англи, Италид томилсон нь ашиг сонирхлын зөрчил мөн. Үүнийгээ өөрчил гэж элсэн. Тэдгээр хүмүүс боловсрол, ажилласан жилээ хангаж байгаа, яагаад болохгүй гэж байна лээ. Гэтэл цаана нь шаардлагаа хангасан олон хүн томилогдож чадахгүй байна. Цаашид Элчин сайдуудын томилгоон дээр анхаарна хэмээсэн юм. Мөн тэрбээр "Эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсээс хэд нь төрийн албанд ажиллаж байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад 

-Энэ хүмүүс төрийн албанд ажиллах үндэслэлгүй. Гадаадад улс оронд хууль бус наймаанд оролцоод Монголдоо аж ахуйн нэгж ажиллуулах хэлбэрээр ажилласан бол мөнгө угаах гэмт хэрэг болно. Хууль бус эх үүсврийн мөнгийг хууль ёсны болгож харагдуулах үйл явц гэж үзэх үндэслэлтэй учраас энэ хүмүүсийг цагдаа, тагнуулын байгууллагаар  шалгуулж байгаа. Тагнуулын байгууллагаар шалгагдаж байгаа олон хүн бий. 69-өөр хязгаарлагдахгүй. Эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс дотор одоо ЗГХЭГ-т ч ажиллаж байгаа хүмүүс ч бий.  Байнгын хорооноос Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдад эдгээр хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлөх чиглэл өгсөн. Эхний ээлжинд зургаан хүнийг албан тушаалаас нь чөлөөлүүлээд байна. Үүнийг ойрын үед УИХ-аар оруулж хэлэлцүүлнэ" гэв

Польш улсын хилээр эргэж орохгүйгээр хуулийн хоригт орсон 69 иргэний нэр

1.Хишигдэлгэрийн Даваадорж /2005-2008 Вена дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2008 онд Дипломат албанаас халагдсан. 

2.Батын Болор / Х.Даваадоржийн гэргий/

3.Авирмэдийн Батсайхан /2004-2007 онд Варшав дахь Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байв/ Одоо Төрийн ёслолын албанд ажиллаж байна.

4.Банзрагчийн Буяндэлгэр /А.Батсайханы гэргий/

5.Гэндэнжамцын Зоригт / 2005-2008 онд Алматы дахь Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2008 онд Дипломат албанаас халагджээ/

6.Авирдайн Цагаанхүү /Г.Зоригтын гэргий/

7.Батаагийн Батгэрэл / 2006-2009/ Сингапур дахь Элчин сайдын яаманд Консулаар ажиллаж байсан, Н.Наранбатын гэргий. Н.Наранбат нь ГХЯ-ны ТДЁГ-т дэд захирал

8.Лхүндэвийн Батцэнгэл Москва дахь Элчин сайдын яаманд Цэргийн атташегаар ажиллаж байсан. Польш улсад хэрэг нь мөрдөгдөж байгаа.

9.Лхагвасүрэнгийн Үүлэнсолонго/ Л.Батцэнгэлийн гэргий/

10. Базарын Санжмятав /2004-2006 онд ГХЯ-ны БТМҮГ-т зөвлөх, 2006-2009 онд Парис дахь элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байв. 2009 оны долоодугаар сард томилолтын хугацаа нь дуусаад Монголд иржээ.

11. Дэмбэрэлийн Эрдэнэчимэг / Б.Санжмятавын гэргий/

12. Хорлоогийн Болдхуяг / Украйн Киев дэх Консулын төлөөлөгч/

13. Халтархүүгийн Болдбаатар /Беларус, Брест дахь Консулын төлөөлөгч/

14. Цанжидын Өлзийдүүрэн /2004-2008 Москва дахь Элчин сайдын яаманд Гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, 2008 онд томилолтын хугацаа дуусаад одоогийн байдлаар Тагнуулын Ерөнхий газарт ажилладаг юм.

15. Болормаагийн Батбаяр / Ц.Өлзийдүүрэнгийн гэргий/

16. Даржаагийн Нямжав /Москва дахь Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан.

17. Үрлээгийн Цэрэнпил /Д.Нямжавын гэргий/

18. Доржийн Энхбат /2004-2006 онд Ханой дахь Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, ГХЯ-ны Азийн газрын зөвлөхөөр ажиллаж байсан.

19. Ваанчигийн Ариунгэрэл /Д.Энхбатын гэргий/

20. Жигмэдийн Сувдаа /2003-2006 онд Москва дахь Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байгаад Москва дахь Элчин сайдын яаманд ажиллахаар томилолт авсан.

21. Хишигдаваагийн Жанцан /2005-2008 онд Брюссель дэх Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Гадаад хэргийн яамны ТЗУГ-т гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

22. Мундагбаатарын Батсайхан / Парис дахь Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад ГХЯ-ны ГЭЗГ-т гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

23. Цэвээрэгзэнгийн Ганбат /2004-2008 онд Польшын ГЯЯ-ны Дипломат академид суралцсан бөгөөд тус улсын Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байв. 2009 оны наймдугаар сард томилолтын хугацаа дуусан эх орондоо ирсэн.

24. Мөнхдалайн Өлзийсүрэн / 2004-2008 Сөүл дэхь Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Баярхүүгийн гэргий. Д.Баярхүү нь Азийн газарт хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

25. Сайнаагийн Өнөржаргал /2007-2008 онд Варшав дахь Элчин сайдын яаманд аж ахуй эрхлэгч жолоочоор ажиллаж байв. Гадаад хэргийн яамны хэрэгжүүлэгч агентлаг ДБҮААГ-т жижүүрээр ажиллаж байна.

26. Сосорбарамын Эрдэнэбаяр /Женев дэх БТГ-т аж ахуйн эрхлэгч жолооч/

27. Цэгмэдийн Баярмаа /Гадаад хэргийн яамны дэд сайдын гэргий. Түүний нөхөр А.Баттөмөр нь Бельгийн Вант улсад суугаа Элчин сайд

28. Шагдарын Батжаргал /2005-2009 онд Москва дахь Элчин сайдын яаманд ажиллаж байсан О.Очирмаагийн нөхөр. О.Очирмаа нь томилолтын хугацаагаа дуусган 2009 оны долдугаар сард эх орондоо иржээ.

29. Цэвээндоржийн Дэлгэрсайхан 2005-2008 онд Москва дахь Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ж.Тогтохын нөхөр. Ж.Тогтох нь 2008 онд томилолтын хугацаа дууссан одоогийн байдлаар БСШУЯ-нд ажиллаж байна.

30. Цэрэндуламын Шийрэвдамба /УИХ-ын гишүүн /

31. Майдаржарын Энхбаатар / 2004-2007 онд Варшав дахь Элчин сайдын яаманд аж ахуй эрхлэгч, жолоочоор ажиллаж байсан.

32. Жадамбаагийн Түвшинсанаа /2003-2006 онд Женев дэх БТГ-т нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

33. Түдэвийн Цэгмид /2002-2006 онд Брюссель дэх Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан Х.Оюунцэцэгийн гэр бүл. Х.Оюунцэцэг нь Эрдэнэт үйлдвэрийн дэд захирлаар ажиллаж байсан.

34. Батцэнгэлийн Амгалан-Энх

35. Бадмаарагийн Лхагвасүрэн /АН-ын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Консулын газраас паспорт олгосон баримтаар/

36. Агваанванчигийн Сэнгэваанчиг /Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум/

37. Жимээгийн Баярсайхан

38. Бизьяагийн Санжмятав

39. Болдын Соронзонболд / Соёл трейд ХХК-ийн менежер/

40. Бямбын Гантулга/ Монгол мото тур ХХК-ийн менежер/

41. Чимэд-Очирын Буянбат /Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн

42. Дагвадоржийн Ганцэцэг

43. Дагвадоржийн Төмөрчөдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын ИТХ-ын дарга

44. Дамдины Даваадорж

45. Дамдины Энхжаргал

46. Дамдины Мөнхжаргал /АН-ын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн/

47. Дагвадоржийн Цэгмид / Зам тээвэр, АЖЯ-ны мэргэжилтэн/

48. Дэлгэрсайханы Энхбаяр /Эрүүгийн цагдаагийн ахлах төлөөлөгч, ЦЕГ-ын ажилтан/

49. Доржчимэдийн Гарамдагва /Баянхонгор аймгийн Баянговь сумын ИТХ-ын дарга

50. Дугарын Пүрэвсүрэн /Эмнэлгийн хоёрдугаар групп биеэ эмчлүүлэх/

51. Дунгаагийн Батболд /ГХОГ-ын мэргэжилтэн/

52. Элбэгзаяагийн Есөнжин /Алматы дахь Элчин сайдын яаманд Хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Амарбаясгалангийн гэргий.

53. Гүрцэдэнгийн Тунгалаг

54. Хасбазарын Энхтайван ҮХЯ-ны мэргэжилтэн, Ховд аймгийн Зэрэг сумын Засаг дарга

55. Шонхооны Мөнхболд

56. Мөнхдоржийн Дармаа /Дээд бөөрөлжүүт компанийн дэд захирал, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга

57. Мягмарын Тунгаадорж Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга

58. Нэргүйн Мядагмаа ҮХЯ-ны мэргэжилтэн

59. Очирын Ширэндэв /Ховд аймгийн Засаг Даргын орлогч/

60. Раднаагийн Нямдорж

61. Болдбаатарын Яухэния

62. Юрагийн Сүх-Очир /ОЭТ ХХК-ийн санхүүгийн хэлтсийн дарга

63. Владимирын Түмэн Трансин консулт ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал.

64. Цогтын Баянбулаг БОЯ салбарын эрхлэгч

65. Тэрбишийн Одонхүү МОЦАМЭ-гийн Прага дахь сурвалжлагч

66. Тордайн Ариунболд /РТХЭГ-ийн Европын холбоо, ОХУ дахь төлөөлөгч

67. Шаравдоржийн Баярхүү /ХХААЯ-ны гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн.

68. Шийрэвнямбуугийн Цогтбаатар /Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын хэлтсийн дарга/

69. Сангажавын Баатар-Эрдэнэ ОУХО банкны мэргэжилтэн, Ховд аймгийн Алтай сумын Тамгын газрын дарга/