НАЗХГ: Амралтын өдрүүдэд дараах замуудыг түр хаана

Баянгол дүүрэг, 1-р хороо Төмөр замын саадын ар талын туслах авто замыг дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд 2019 оны 09-р сарын 27-ны 23:00 цагаас – 2019 оны 09-р сарын 28-ны 08:00 цагийн хооронд хааж, дулааны шугам шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Иргэд та бүхэн ажил гүйцэтгэх хугацаанд тус туслах замаар зорчихгүй байхыг хүсье.

Баянзүрх дүүрэг, Монелийн уулзварын авто замыг 2019 оны 09-р сарын 28-ны 23:00 цагаас 2019 оны 09-р сарын 29-ний 07:00 цаг хооронд хааж, дулааны шугам шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх тул тус уулзвараар зорчих иргэд та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Баянзүрх дүүрэг, 19-р хороо, Саруул тэнгэр хорооллын урд хэсгийн 0,3 км авто замыг 2019 оны 09-р сарын 28-ны 23:00 цагаас 2019 оны 09-р сарын 29-ний 07:00 цагийн хооронд хааж, борооны ус зайлуулах шугамын ажил хийж гүйцэтгэх тул тус замаар зорчих иргэд та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо буюу Баянхошууны тойрог буудлаас Баянхошуу Жанцан дэлгүүрийн буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг 2019.09.28-ны 23:00- 2019.09.29-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд бүрэн хаана.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд Хувьсгалчдын гудамжны автозамыг сэтэлгээ, гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажил хийж гүйцэтгэх тул иргэд зорчигчид та бүхэн тус хугацаанд түр замаар зорчих болсныг мэдэгдэе.