Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян үргэлжилж байна

Нийслэлийн хүн амын 35.4 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд  “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Эерэг тэмүүлэл ТББ-тай хамтран 3 дахь жилдээ өрнүүлж байна. 

Орчин үеийн нийгэмд харилцаа, хандлагын хүчин зүйлийн нөлөө өсөн нэмэгдэж байгаа бөгөөд эерэг сэтгэлгээтэй байх нь амжилтад хүрэх  үндсэн нөхцөл болдог. Тиймээс бид энэхүү аяны хүрээнд зохион байгуулах цуврал сургалтыг нийгэмд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, залуучуудад эерэг сэтгэлгээ төлөвшүүлэх, хотын соёлыг түгээх  зорилготойгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэдэд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.  Мөн сургалтад СЭМҮТ, Жигүүр гранд ХХК, Таван толгой түлш ХХК-ийн албан хаагчид, Нархан сургуулийн сурагчид хамрагдлаа. Аяны хүрээнд залуучуудаа идэвхтэй оролцохыг уриалж, Нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ны сурталчилгааг нийтийн тээврийн 100 автобусанд байршуулан ажиллаж байна. гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудыг хөгжлийн газраас мэдээллээ.   

  1. “Нийслэлийн иргэний 10 зөв дадал
  2. Эерэг хандлагатай иргэн байцгаая
  3. Эелдэг харилцаатай иргэд байцгаая
  4. Хувийн зохион байгуулалттай иргэд байцгаая
  5. Нийтийн соёлыг эрхэмлэдэг иргэд байцгаая
  6. Бүтээлч, санаачлагатай, оролцоотой иргэд байцгаая
  7. Уламжлал ёс заншлаа дээдэлдэг иргэд байцгаая
  8. Цахим орчинд хариуцлагатай иргэд байцгаая
  9. Эрүүл амьдралын хэвшилтэй иргэд байцгаая
  10. Ногоон орчин бүтээдэг иргэд байцгаая
  11. Замын хөдөлгөөний дүрэм баримталдаг иргэд байцгаая