Б.Шоовдор гурав дахь жилдээ дараалан хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

"Нур-Султан-2019" чөлөөт бөхийн ДАШТ- ий хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд хагас шигшээ барилдаан сая боллоо. "Будапешт-2018" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор 1/2 шигшээд 2016 оны Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн хошой аварга Канадын Линда Мораистай барилдаж 1:2-оор тун харамсалтай ялагдлаа. Ингэснээр тэрбээр сүүлийн гурван дэлхийн аваргад хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Б.Шоовдор 2017 онд Парист тавдугаар байр эзэлж, өнгөрсөн жил Будапештэд хүрэл медалиар энгэрээ мялааж байв. Тэрбээр энэ ДАШТ-д эхлээд 1/8 шигшээд Румыний Катерина Жидачевскаг 4:0-ээр ялаад байсан бол шөвгийн наймд Германы Сандра Парусжевскиг 6:2-оор ялснаар хагас шигшээд шалгараад байсан юм.