Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны бусад хүн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.