БОКСЫН ЗАЛУУЧУУДЫН АЗИЙН АШТ АРВАННЭГДҮГЭЭР САРД УЛААНБААТАРТ БОЛНО

Азийн сонирхогчдын боксын холбоо (ASBC)-ноос 2019 оны залуучуудын эрэгтэй, эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатарт зохион байгуулах эрхийг өгсөн билээ.

10 дахь удаагийн Азийн АШТ арваннэгдүгээр сарын 8-18-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулахаар тогтоод байна. Тэмцээнд 2001-2002 онд төрсөн тамирчид оролцох бөгөөд эрэгтэйчүүдийн 49, 52, 56, 60, 64, 69, 75, 81, 91, +91, эмэгтэйчүүдийн 48, 51, 54, 57, 60, 64, 69, 75, 81, +81 кг гэсэн тус бүр 10, нийт 20 жинд зохион байгуулагдана. Манай улс 2007 онд эрэгтэйчүүдийн, 2012 онд эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байв.

сэтгүүлч Б.Бат