Өнөөдөр: Сүхбаатарын талбайд

Сүхбаатарын талбайд өнөөдөр номын баяр болнон. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлж, ард иргэд хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэх, ном унших хөдөлгөөнийг дэмжих зорилгоор жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний номын баяр" өнөөдөр болж буй юм.

Түүнчлэн өнөөдөр Сүхбаатарын талбайд “Япон соёлын наадам” арав дахь жилдээ болох юм. Энэ үеэр “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор олон арга хэмжээ болох аж. Тухайлбал, аадмын үеэр Япон улсын соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ. Одоогоор Япон улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагын төлөөлөгч оролцох хүсэлтээ ирүүлсэн талаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын Соёлын аялал жуулчлалын газраас мэдээлээд байгаа ююм.