ЭМДГ-ын дарга Ч.Алтанхуяг нарт хилийн хориг тогтоожээ

АТГ-аас энэ сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ч.Алтанхуягийг  хоёр хүний хамт цагдан хорьсон.  Ингэхдээ түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн гэсэн. 

Тэгвэл тэднийг 48 цаг цагдан хориод, үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж өчигдөр орой суллажээ.Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Т.Доржханд, Ч.Алтанхуяг, Баярхүү нарт таслан сэргийлэх арга хэмжээ авна уу хэмээн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг хэлэлцжээ. Улмаар Т.Доржхандыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг хэвээр баталсан бол  Ч.Алтанхуяг, Баярхүү нарыг Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тогтоожээ.