Ерөнхийлөгч Х.Баттулга Өсвөрийн жүдо бөхийн тэмцээний ялагчдад шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар өчигдөр Дорнын эдийн засгийн чуулганы үеэр зохион байгуулагддаг Өсвөрийн жүдо бөхийн багийн тэмцээний шигшээ барилдаануудыг үзэж сонирхлоо. Тэмцээнд Монгол, ОХУ, Япон, БНХАУ, БНСУ-ын багууд өрсөлдөхөд манай улс нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртлээ. 

Жүдо бөхийг үндэслэгч Жигоро Кано багшийн нэрэмжит энэхүү багийн олон улсын тэмцээн ОХУ-ийн Владивосток хотод энэ сарын 4-5-нд болоход 2019 оны өсвөр үёийн Монгол улсын аварга болсон өсвөрийн жүдочид эх ороноо төлөөлөн оролцлоо. Тэмцээний эрэгтэй  багийн төрөлд манай улс 2-р байр, эмэгтэй баг 1-р байр, холимог баг 3-р байр эзэлж, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртжээ.