Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Э.Оюунболдын гаргасан нэхэмжлэлийг өнөөдөр хэлэлцэнэ

Энэ жилийн Улсын баяр наадамд түрүүлж улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон.

Улмаар Улсын баяр наадмын комисс болон Үндэсний бөхийн салбар хорооныхон түүнийг сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн гэдгийг зарлаж, дараагийнн арга хэмжээг авна хэмээн мэдэгдсэн. Гэвч Э.Оюунболд өөрийг нь  гүтгэсэн хэмээн мэдэгдэл хийж улмаар Үндсэний бөхийн салбар хороог Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Тодруулбал, тус хорооны эсрэг нэхэмжлэл гаргасан.

Тэгвэл Э.Оюунболдын Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд гаргасан гомдлыг Нийслэлийн Захиргааны хэргийн өнөөдөр эцэслэнэ. Учир нь шүүх нэхэмжлэлийг шүүх хүлээж авч хэлэлцэх эсэх хуулийн хугацаа нь долоо хоног байдаг аж.