МАН-ын бүлэг: Гишүүдийн тоог нэмж, парламентын хугацааг таван жил болгохыг дэмжихгүй гэжээ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилж байгаа.

Хэлэлцүүлгийн явцад 10 гаруй саналыг хойшлуулж, бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлага байгаа учраас завсарлага авах горимын санал гаргаж байна” гэснээр МАН-ын бүлэг завсарлага авсан. Яг одоо бүлгийн хурал төрийн ордонд болж байна. Тэгвэл бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, парламентын хугацааг таван жил болгох Ерөнхийлөгчийн саналуудыг дэмжихгүй гэдэг дээр санал нэгдсэн хэмээн зарим эх сурвалж мэдээлж эхэллээ. 

Бүлгийн хуралдаан үргэлжилж байна.