УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж буй. Өнөөдрийн хуралдаанаар гэхэд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой заалтуудаар санал хураалт явуулж дууссан. Хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Хэлэлцүүлгийн явцад 10 гаруй саналыг хойшлуулж, бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлага байгаа учраас завсарлага авах горимын санал гаргаж байна” гэсэн юм.
Ингээд хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй 10 гаруй саналыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр МАН-ын бүлэг завсарлага авлаа. МАН-ын бүлэг одоо хуралдаж, чуулганы хуралдаан 15.00 цагаас хуралдахаар боллоо.