Айлчлал:

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин манай улсад есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалтай холбоотойгоор есдүгээр 02-ны өдөр буюу өнөөдөр /ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ/ Чингис хаан нисэх олон улсын нисэх буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаах аж. Харин маргааш буюу 9 дүгээр сарын 03-ны өдөр Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын тодорхой хэсгийг хэсэгчлэн тус тус хаах юм байна.

Энэ үеэр зам хаагуур яаж хаагдах болон хэрхэн зорчих талаар холбогдох байгууллагаас шуурхай мэдээлэх болно.

\