Түрээсийн орон сууцанд орох сонгон шалгаруултад тэнцсэн хүмүүстэй гэрээ байгуулна

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас өчигдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр  "Буянт-Ухаа 2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтад эхний шатанд тэнцсэн иргэдтэй өнөөдрөөс гэрээ байгуулна. Ингэхдээ өнөөдрөөс  эхлээд эрэмбийн дагуу иргэн бүр рүү нэг бүрчлэн ярьж мэдээлэл өгнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Тэгвэл албаныхны өгсөн мэдээллээр өнөөдөр Орон сууцны зөвлөх комисс хуралдах бөгөөд хоёр асуудлыг шийдэх аж. Үүнд, нэгдүгээрт эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл нь үнэн бодит, зөрчилгүй байвал иргэдийн мэдээллийг эцэслэн баталж, цаашид НОСК-д гэрээ байгуулах, байр, давхраа сонгох. Хоёрдугаарт гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн 30 айлтай гэрээ байгуулах аж.