0, 2, 4, 6, 8 тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд маргааш хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан амралтын өдрүүдээр авто машины дугаарын хязгаарлалтыг хийхээр болсон. Тэгвэл наймдугаар сарын 31-нд буюу маргааш 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох юм байна. 

Тодруулбал, Нийслэлийн Зассаг даргын Захирамжийн дагуу ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин энэ сарын 31-ний бямба гарагт, СОНДГОЙ тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин есдүгээр сарын 1-ний ням гарагт замын хөдөлгөөнд оролцох аж.

Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагт үргэлжилнэ.