Чуулган: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураана

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаан  81.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Уг нь чуулганы хуралдаан 12.00 цагт эхэлсэн боловч техникийн саатлын улмаас 16.00 цагийн үед эхэлж, орой 22.00 цагийн үед завсарласан.

Өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулөх төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд Байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга  С.Бямбацогт танилцуулсан. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн. Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт үргэлжилнэ. Өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах юм.