Ирэх сарын 2-ныг хүртэл ихэнх нутгаар бороо хур татарч, өдөртөө дулаарна

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 9-р сарын 2-ныг хүртэл ихэнх нутгаар бороо хур татарч, өдөртөө дулаарч тариа, ногоогоо хурааж, хадлан тэжээл бэлдэхэд таатай нөхцөл бүрдэж байгааг анхаарна уу. 

2019 оны 08-р сарын 27-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 27-ны 20 цагаас 08 дугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө бүх нутгаар 17-22 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө бүх нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 29-нөөс 09 дүгээр сарын 02-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв

9-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 1-нд Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар