УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 12:00 цагт эхлэх байсан ч 15:00  хүртэл хойшлоод байсан.

УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд өмнө нь төлөвлөсний дагуу Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр бизнесийнхэнтэй уулзалт хийж байгаа. Тиймээс хурлын 15:00 цаг хүртэл хойшлуулсан" гэж байсан. Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

Түүнчлэн хуралдаанд УИХ-ын  52 гишүүн оролцож байгаа бөгөөд УИ Х-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нар одоогоор чуулганы хуралдаандаа хүрэлцэн ирээгүй байна хэмээн нэрсийг нь зарласан. Түүнчлэн УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.