УИХ-ын чуулганы хуралдаан эхлээгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдөр 12:00 цагт хуралдахаар товлогдсон ч ирц бүрдэхгүй гэсэн гэсэн шалтгаанаар одоо хүртэл хуралдахгүй байна. 

Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдөр 12.00 цагт чуулган эхлэх ёстой байсан. 50 орчим гишүүний ирцтэй байсан. Гол нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд өмнө нь төлөвлөсний дагуу Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр бизнесийнхэнтэй уулзалт хийж байгаа. Тэр уулзалтад УИХ-ын болон Засгийн газрын гишүүн гээд долоон хүн оролцож байна. Иймээс чуулганы хуралдаанаа хойшлуулсан. 15.00 цагт хуралдана. АН болон МАХН-ын зүгээс МАН-ыг өөрсдөө ирцээ бүрдүүлж чуулганаа хуралдуул гэсэн" гэх тайлбарыг өгчээ. 

Түүнчлэн тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ойлголцохгүй зүйл байхгүй. Манай намын гишүүд олонхоороо байж байгаад шийдсэн. Эсрэг байр суурьтай гишүүн хэлэх зүйл байвал чуулгандаа ороод үгээ хэлээд маргаж мэтгэлцээд саналаа өгөөд явах ёстой. Энэ бол парламентийн үндсэн зарчим гэжээ.