УИХ-ын чуулганы хуралдаан маргааш хүртэл хойшиллоо

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14.00 цагт хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Улмаар зөвшилцөлд хүрэлгүй үлдээсэн байсан байгалийн баялгийг төрийн нийтийн өмч болгох болон шүүхтэй холбоотой заалтуудыг хэлэлцэж, байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй  заалтуудаар санал хурааснаар хуралдаан өндөрлөсөн. Улмаар үргэлжлүүлээд УИХ-ын чуулганы хуралдаанаар уг төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр товлосон байсан ч хуралдаан хойшиллоо. Тодруулбал, гишүүдийн ирц бүрдсэнгүй. Иймээс хуралдаан энэ сарын 27-ны өдөр буюу маргааш 12:00 цагт эхлүүлэхээр товложээ.