Дахин таван шүүгчийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ШЕЗ-д шилжүүлжээ

ҮАБЗ-өөс дахиад таван шүүгчийн асуудлыг шийдвэрлүүлэхээр нэрсийг нь ШЕЗ-д шилжүүлсэн тухай мэдээлэл гараад байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар эдгээр шүүгч нь Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар ажээ. Ингэснээр шүүхийн ШЕЗ хууль, журмын дагуу хаалттай горимоор хуралдаж дээрх таван шүүгчийн асуудлыг шийдэх болж байна. 

Дашрамд мэдээлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байсан юм.