УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж, ирэх долоо хоногт УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдааны товыг гаргасан.

Хуваарийн дагуу наймдугаар сарын 26-ны даваа гарагт 09.00 цагаас МАН-ын бүлэг хуралдана. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжлэх бөгөөд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм.

Түүнчлэн энэ өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах тов гарсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дугаар хэлэлцүүлгийг хийх юм. 

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 26-ны Даваа гарагт 09.00 цагаас: 

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 26-ны Даваа гарагт 11.00 цагаас:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.

08 дугаар сарын 27, 28-ны Мягмар, Лхагва гарагт 10.00 цагаас:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.