УИХ-ын ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019.08.23-ны өдрийн хурлаар батлав. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 08 ДУГААР САРЫН 26-НААС 28-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ,

НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 26-ны Даваа гарагт 09.00 цагаас:                                                                                        

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 26-ны Даваа гарагт 11.00 цагаас:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.

08 дугаар сарын 27, 28-ны Мягмар, Лхагва гарагт 10.00 цагаас:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.