“Буянт-Ухаа-2

Нийслэлийн орон сууцны корпорациас “Буянт-Ухаа-2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдахаар бүртгүүлж улмаар шаардлага ханган сонгогдсон иргэдийн нэрсийг зарлажээ. Ингэснээр иргэд НОСК-ийн албан ёсны цахим хуудас болох https://nosk.ub.gov.mn/#/news/newsMore/393 -д хандаж өөрийгөө сонгогдсон эсэхийг харах боломжтой. 

Дашрамд мэдээлэхэд нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа 2” 972 орон сууцны хороололд хамруулах цахим бүртгэлд 35.058 иргэн хүсэлтээ баталгаажуулсан тухай албаныхан мэдээлсэн. Үүнээс:

  • Залуу гэр бүл гэсэн ангилалд -4443 иргэн
  • Төрийн албан хаагч гэсэн ангилалд-6542 иргэн
  • Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч гэсэн ангилалд -9549 иргэн
  • 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл гэсэн ангилалд-960 иргэн
  • Өрх толгойлсон эцэг, эх гэсэн ангилалд-3148 иргэн
  • Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан гэсэн ангилалд-7166 иргэн
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл гэсэн ангилалд-3134 иргэн
  • Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн ангилалд 116 иргэн бүртгүүлсэн юм.