Жүдо бөхийн үе, үеийн тамирчдадаа баярын мэнд хүргэе

Наймдугаар сарын 14 монголчуудын хувьд жирийн нэг өдөр биш. Учир нь 11 жилийн өмнөх яг энэ өдөр буюу 2008 оны наймдугаар сарын 14-нд Найдангийн Түвшинбаяр олимпийн аварга болж, монгол хүн бүрийн сэтгэлийг огшоон догдлуулж байсан билээ. 

Иймээс ч "Наймдугаар сарын 14" Монголын түүхэнд тодоор бичигдэж, манай жүдочдод төдийгүй Монголын ард түмэнд хамгийн чухал, мартагдашгүй, ээлтэй өдөр болон түүхэнд тэмдэглэгдсэн юм.

Энд нэг зүйлийг мөн л онцлон мэдээлэхэд 2004 онд Афины олимпод оролцсон Монголын баг тамирчдаас жүдоч Хашбаатарын Цагаанбаатар мөн л яг энэ өдөр ганцаараа хүрэл медаль авч байсан бол үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2008 онд Н.Түвшинбаяр монголчууд бидний олон жил хүлээсэн олимпийн алтан медалийг эх орондоо дансалж, Монгол Улсынхаа төрийн далбааг өндөрт мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлж байснаараа бахдам билээ. 

Монголын үе, үеийн нийт жүдочиддоо Монголын жүдочдийн өдрийн баярын мэндийг хүргэе. 

                                                ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ