Олон овоотын ордыг хятадуудад  худалдах ажлыг Ц.Нямдорж, Г.Алтан нар хуйвалдан хийсэн гэв

Өнгөрсөн зургаадугаар сард иргэд нэгдэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардан жагссан. Тухайн үед жагсагчид түүнийг огцрохыг шаардсан бичиг хүргүүлэхийн зэрэгцээ түүний хамсаатнууд болох “Алтжин” компанийн захирал Г.Алтан, Жастын Ш.Батхүү нарыг хэргээс мултлахаар улайрч байна. Засгийн газрын аливаа шийдвэрийг хэлэлцдэг Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах замаар хэнээс ч хараат бус ажиллах ашиг сонирхлын зөрчилтэй хуулийг өнөөдрийг хүртэл хуульчид эсэргүүцсээр байхад салбарын сайд нь УИХ-аар батлуулчихсан гээд түүнийг албан тушаалаас нь буулгах олон үндэслэл бий гэж байв. 

Тэгвэл өнөөдөр дээрхх иргэд мөн л жагсаал хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар мэдээлэл хийлээ. Жагсагчид энэ үеэр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор  авлига, хээл хахууль авсан хүмүүс зүгээр өнгөрч байгаа учраас түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлаас хөөх, огцрохыг шаардаж байна гэсэн. Мөн Олон овоотын ордыг хятадуудад  тодорхой хувийг нь худалдах ажлыг Ц.Нямдорж, Г.Алтан нар хуйвалдан хийж байна, түүнээс гадна хөөн хэлэлцэх хугацааг засч, авлигачдыг хэргээс мултрах гэсэн оролдлого хийж байгаа нь хэрээс хэтэрч байгаа учраас огцорч, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг яаралтай өөрчлөхийг шаардаж байна гэв. Энэ үеэр жагсагчдын төлөөлөл болох Т.Энхсайхан “Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хууль зассанаар Монголын бүх авлигачид, албан тушаалтнуудыг хэргээс мултарч байна. Хөөн хэлэлцэх хугацааг зассан ч хууль буцааж хэрэгжих, буцаан хэрэглэгдэх боломжгүй. Гэхдээ олон улсын жишигт хуулийг буцаан хэрэглэх боломж байдаг. Тиймээс энэ боломжийг ашиглах хэрэгтэй байна. Мөн Ц.Нямдорж сайдын хэрэглэж байсан 570 машины асуудлыг хөөгөөд байсан чинь түүний хүү Н.Анхбаяр өөрийн сүлжээгээр оруулж ирсэн. Мөн тэр хүн нь түүний даалгавраар 90 кг хар тамхийг зөөвөрлөж, Германы шоронд ял эдэлж байгаа гэх баримт бидэнд олдсон. Бид энэ талаар баримтыг илүү дэлгэрэнгүй болгож, удахгүй та бүхэнд мэдээлнэ" гэлээ.