#FEELMONGOLIA богино хэмжээний видео бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсыг олон улсад сурталчилах богино хэмжээний дүрс бичлэгийн уралдааныг өнгөрсөн 5 дугаар сард зарласан билээ.

Уралдаанд нийт 20 орчим бүтээл ирүүлсэнээс “Зөвхөн Монгол Улсад үзэх, харах, мэдрэх боломжтой байгалийн, түүхийн, соёлын болон дөрвөн улирлын онцлогыг харуулсан 30-40 секундын дуу, дүрсний өндөр чанартай байх” шаардлагуудын дагуу дүгнэж шалгарсан бүтээлүүдийн шагналыг өнөөдөр гардуулан өглөө.

Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн оноог дүгнэн #FeelMongolia уралдаанд ирүүлсэн 19 бүтээлээс 1 дүгээр байр 1 ширхэг. 2 дугаар байр 2 ширхэг, 3 дугаар байр 3 ширхэг тус тус шагнараах шийдвэрлэсэн юм.

  • I байр – Н.Баттулга  62 оноогоор
  • II байр – Э.Энхдэлгэр 59- оноогоор
  • II байр- С.Сайнхишиг 57 оноогоор
  •  
  • III байр- Э.Мөнхцэцэг 50 оноогоор
  • III байр- Б.Хишигбаатар 48 оноогоор 
  • III байр- н.Тэмүү 47 оноогоор

Богино хэмжээний  дүрс бичлэгийн уралдаанд оролцогчдын зүгээс энэ төрлийн зураг авалт цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаарддагч    төрийн байгууллага үнэлэх нь тун ховор байдаг. Харин энэ удаагийн  #FEELMONGOLIA богино хэмжээний дүрс бичлэгийн уралдаан цаг үеэ олсон  аялагчид тэр дундаа жуулчдыг татах бас нэг алхам болж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байлаа.  Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг 1-5 жилийн хугацаанд цуглуулсан дүрс бичлэгүүд  гэдгийг оролцогчид хэлж байсан юм.