Нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам хаасан газруудыг чөлөөлж эхэллээ

Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, зорчих хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамж батлагдсан.

Энэхүү захирамжаар Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн 26, Сонгинохайрхан дүүргийн 41, Хан-Уул дүүргийн 24, Чингэлтэй дүүргийн 27 байршилд газар чөлөөлөх ажил хийх юм. Эдгээрээс одоогийн байдлаар Баянгол дүүрэгт зургаа, Хан-Уул дүүрэгт найман байршлын газрыг чөлөөлөөд байна гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.

Хан-Уул дүүрэг 1-р хороо, "Эрэл-3" СӨХ явган хүний замгүй болгож илүү талбай хашаалсан зөрчлийг арилгуулсан

Хан-Уул дүүргийн 3-р хороо Орхон Хасу дунд сургууль нь зүүн талдаа зөвшөөрөлгүй хайс хийсэн зөрчлийг арилгуулсан

Хан-Уул дүүргийн 15-р хороо, 55Б байрны хойд талд зөвшөөрөлгүй барьсан хашааны зөрчлийг арилгуулсан

Хан-Уул дүүргийн 15-р хороо "Хүч" авто угаалга нь үүдэндээ зөвшөөрөлгүй тоосгон хашаа барьж явган замыг хаасан зөрчил арилгуулсан