Сайн мэдээ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн нэмэлт санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Ван Чишань Монгол Улсад айлчлал хийсэн. Тэгвэл энэхүү айлчлалын хүрээнд БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Ли Чэн Ган, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн нэмэлт санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Нэмэлт санхүүжилтийн гэрээ хийгдсэнээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг эмчилгээ, нөхөн сэргээлтийн зориулалттай 170 орчим нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангаж, орц гарц, гүүрэн гарц, зам, ногоон байгууламж зэрэгийг буцалтгүй тусламжаар барьж байгуулах аж.