Г.Хэрлэн алт, Г.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ

Унгарын нийслэл Будапешт хотноо IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Гран При тэмцээн болж, эхний өдөр манай улс алт, мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн 82 орны эрэгтэй 344, эмэгтэй 206 тамирчин өрсөлдөж буй ту тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор  эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн медальтнууд тодорлоо.

-60 кг:Нийт 43 бөх хүч үзсэн энэ жинд ДАШТ-ий алт, хүрэл медальт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар аварга эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Европын аваргын мөнгөн медальт Болгарын Янислав Герчивийг вазаригаар ялсан бол хоёрын даваандаа Бразилийн Итало Корвальог өмсөх мэхээр вазари аван улмаар барилдааны цаг дуусахаас 6 секундын өмнө өчих мэхээр цэвэр яллаа. Улмаар манай бөх группын аваргын төлөө залуучуудын дэлхийн аварга Испаний Франческо Гарригосыг 3:00 минутад “иппон” буулгасан бол хагас шигшээд Узбекистаны Шарафуддин Лутфиллаевийг вазаригаар ялжээ. Харин аваргын төлөө дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Казахстаны Елдос Сметовт ялагдснаар IJF-ийн дэлхийн цувралаас зургаа дахь мөнгөн медалиа хүртлээ. Түүнтэй хамт энэ жинд өрсөлдсөн 2019 оны насанд хүрэгчдийн улсын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Ариунболд эхлээд Доминиканы Эльмерт Рамирестэй барилдаж, 32 секундэд цэвэр, хорын даваандаа Австралийн Жошуа Катзыг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан бол шилдэг наймд үлдхийн төлөө Недерландын Торнике Цжакадотой барилдаж, цаг дуусахаас 10 секундын өмнө “иппон” буужээ.

 

-66 кг: Монреалын Гран Прид түрүүлээд байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхийй газрын “Сүлд” спорт хороо, “G-Mobile” компани, “Техно-Перспектив” компаний бөх ОУХМ Ганболдын Хэрлэн дахин нэг Гран Прид түрүүлж, Монгол наадмаар жүдо бөх сонирхогчдод баяр наадмын бэлэг барьлаа. Түүний жинд нийт 42 бөх өрсөлдөхөд тэрбээр “В” хэсгийг тэргүүлэн барилдаж, Мексикийн Набор Кастиллог 2:18 минутад цэвэр, хоёрын даваандаа Болгарын Бозидар Темелковыг 1:57 минутад цэвэр, хэссгийн хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий гурван мөнгөн медальтай ОХУ-ын Михайл Пульяевыг вазаригаар илүүрхэж яваад 3:57 минутад торгуулиар ялжээ. Улмаар хагас шигшээд Узбекистаны Шахрам Ахадовыг нэмэлт цагт торгуулиар ялсан бол аваргын төлөө Казахстаны Елдос Зумакановыг нэмэлт цагт буулгаж авсан байна. Ингэснээр Г.Хэрлэн IJF-ийн дэлхийн цувралаас тав дахь алтан медалиа хүртлээ.

Г.Хэрлэн - Набор Кастилло /Мексик/

Г.Хэрлэн - Бозидар Темелков /Болгар/

Г.Хэрлэн - Михайл Пульяев /ОХУ/

Г.Хэрлэн - Шахрам Ахадов /Узбекистан/

Г.Хэрлэн - Елдос Зумаканов /Казахстан/

-52 кг: Эхний өдөр манай эмэгтэйчүүдээс Баянхонгор аймгийн тамирчин Хүүхдийн олимпийн мөнгөн медальт, энэ оны Ази, Номхон далайн орнуудын дэд аварга Лхагвасүрэнгийн Сосорбарам хүч үзлээ. Тэрбээр Пан Америкийн нээлттэй тэмцээний хошой аварга Перугийн Бриллит Гамарра-Карвахальтай эхний тойрогт учраа таарч учраа таарч 2:23 минутад цэвэр ялсан бол шилдэг наймд шалгарахын төлөө Швейцарийн Фабиен Кочерт вазаригаар ялагдсан байна. Түүнийг ялсан швейцарь бүсгүй жинндээ мөнгөн медаль хүртсэн бол -52 кг-ын жингийн домогт аварга Косовогийн Малинда Кельменди медаль хүртсэнгүй.