Италийн Наполи хотноо болж буй Дэлхийн Универсиад наадмаас Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин М. Түмэнбаяр мөнгөн медаль хүртжээ.

Ингэснээр тэрбээр Наполи-2019 Универсиадын Монголын багийн 2 дах медалийг, таеквондогийн төрлөөр анхны медалийг, Универсиадаас хүртсэн Монголын тамирчдын 55 дахь медалийг эх орондоо авчирлаа. М.Түмэнбаяр нь Эстони, Франц, Азербайжан, Италийн 4 тамирчинг  дараалан ялж аваргын төлөө дэлхийн рейтингийг тэргүүлж яваа Ираны тамирчинд хожигдон мөнгөн медалийг хүртсэн байна.