Ц.Эрдэнэбаяр: УУХҮЯ болон АМГТГ-аас шатахууны үнийг сарын хугацаанд 100 орчим төгрөгөөр буулгалаа

Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өнөөдөр шатахууны үнийн талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Ц.Эрдэнэбаяр “УУХҮЯ болон АМГТГ-аас шатахууны үнийг сарын хугацаанд 100 орчим төгрөгөөр буулгалаа. Мөн дизель түлшний үнийг шалтгаангүйгээр 40 орчим төгрөгөөр нэмсэн аж ахуй нэгж компаниудад хатуу сануулга өгч мэдэгдэл хүргүүлсэн. Хэрэв дахин ийм зөрчил гаргавал үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэсэн. Он гарснаар гурав, дөрөв, тавдугаар сард А92 шатахууны үнэ литр тутамдаа 180-200 төгрөгөөр өссөн нь дэлхийн зах зээл дээр “Брэнт” маркийн газрын тосны үнэ өссөнтэй холбоотой. Цаашид ч бас газрын тосны үнэ өсөх хандлагатай байна. Энэ өсөлт наймдугаар сараас ажиглагдана. Гэхдээ Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмалын газрын тосны газраас гадаад зах зээл дэх үнийн өсөлт болон бууралтад хяналт тавьж, шатахууны нөөцийн асуудалд анхаарлаа хандуулна” гэдгийг онцоллоо.

Түүний тайлбарласнаар "Брэнт” маркын газрын тосны ханш одоогоор дэлхийн зах зээл дээр 64.00 ам.долларын үнэтэй байгаа бөгөөд он гарснаас хой тасралтгүй өсч байгаа. Энэ өсөлт манай улсад наймдугаар сараар мэдэгдэж эхлэх бөгөөд тодруулж хэлбэл, үнэ буурсан болон өссөн бүтээгдэхүүн нь дараа сардаа орж ирдэгтэй холбоотой аж.  Иймээс дээрх алтгаанаас үүдэлтэйгээр шатахуун импортлогчид ирэх сард бүтээгдэхүүнийхээ үнийг литр тутамдаа нэмж магадгүй юм байна. байгаа аж.

Дашрамд мэдээлэхэд, манай улс шатахууны 95 орчим хувийг ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлдэг. Энэ оны хагас жилийн байдлаар 960 мянга орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна.