ТӨБЗГ-ЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР А.АРИУНБОЛДЫГ ТОМИЛЛОО

Засгийн газар томилгоо хийж, ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Ариунболдыг томиллоо. А.Ариунболд нь Хуульч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр, Хууль зүйн докторант юм.

МУИС-ХЗСургууль, Удирдлагын Академи, Хууль сахиулахын их сургуулийг төгссөн. Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэлтсийн дарга, Дэд дарга, ШӨХТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

Мөн ТӨБЗГ-т Захиргаа, Хууль зүйн газрын даргаар ажиллаж байгаад улмаар газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод байгаа нь энэ аж.