Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулж, ард иргэдийг мэдээлэлжүүлэх ажлыг эхлүүлэхийг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр ээлжит хурлаа хийж, мэдээлэл хийлээ. Хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн Ардчилсан намын зөвлөлтэй хамтран мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, "Өнгөрсөн өдрүүдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх нэгдүгээр хэлэлцүүлэгийн дараа ард түмний уулзалт, санал асуулга болж өнгөрлөө. Нэг дүгээр хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээл өгөх, санал асуулга явуулж бүх гишүүд тойрогтоо ажилласан. Бидний хувьд мөн ард иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллалаа. Ардчилсан намын зөвлөлийн хувьд ард иргэдээрээ батлуулна гэсэн байр суурин дээр хэвээрээ байгаа. Гэтэл ард иргэдийн дийлэнх нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг мэдэхгүй байна. Санал асуулгыг харахад тэд ямар ч мэдээлэлгүй, маш идэвхигүй байгаа нь харагдаж байна. Асуудалд тодорхой хандах нь чухал. Цаашид санал асуулгыг хойшлуулж, ард иргэдэд илүү  дэлгэрэнгүй мэдээлэл түгээх тал дээр анхаарч, яаран шийдвэр гаргахгүй байх нь чухал. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын зөвлөл энэ долоо хоногт болох хоёр дугаар хэлэлцүүлэгт дахин оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж байна. Мөн цаашид Ардчилсан намын зөвлөлийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж хэвлэлийн хурал хийнэ" гэв.

О.Баасанхүү: Агуулгын хувьд биш хэлбэрийн хувьд сурталчилгаанд зориулсан хэлэлцүүлэг яваад байна

Хуралдаанд хамгийн их нь 40 гаруй гишүүн, бага нь  20 гаруй  гишүүн л сууж байна. Дийлэнх гишүүдийн санал оролцохгүй байна. Хэлэлцүүлгийн талаарх иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хэлэлцэх асуудлуудыг огт тусгаагүй байсан. Агуулгын хувьд биш хэлбэрийн хувьд сурталчилгаанд зориулсан хэлэлцүүлэг яваад байна. Ёс зүйгүйн дээд тууль болсон энэ гишүүд үнэмлэхүй олонхи гэдгээ ашиглан энэ хуулийг батлах гээд байгаа болохоос ард түмний санал гэж хэлэхэд эргэлзээтэй. Ард түмэн ч үүнийг илэрхийлж байна. Бид бүлэг байгуулах тал дээр Үндсэн хуулийн цэцэд санал гаргасан байгаа. Бүлэг байгуулагдвал завсарлага авах эрхтэй болно. Тиймээс Үндсэн хуулийн цэц шударга шийдвэр гаргах байх гэдэгт итгэж байна.

Б.Пүрэвдорж: Түүхэнд хар толбо үлдээсэн 2008 оны 7-р сарын 1-ний өдрийг ярихгүй өнгөрч болохгүй

Өнөөдөр 7-р сарын 1. Түүхэнд хар толбо үлдээсэн 2008 оны 7-р сарын 1-ний өдрийг ярихгүй өнгөрч болохгүй. 2008 онд болсон булхайтай сонгуулиа нуун дарагдуулахын тулд таван сайхан залуугийн амь насанд халдаж, 300 гаруй залууг нэг төрлийн зүйл ангиар хорьж тамлан зовоож хэлмэгдүүлсэн хар толбот түүхэн өдөр. Ардчилсан намын хувьд МАН-ын үе үеийн удирдлагууд алтан амиа алдсан таван залуугийн өмнө, хэлс хэрэгт гүтгэгдэн хэлмэгдсэн 300 гаруй залуугийн өмнө уучлалт гуйх ёстой гэсэн байр сууриа дахин илэрхийлж байна.

эх сурвалж: buzznews.mn