Д.Эрдэнэбилэгт хилийн хориг тогтоолоо

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг АТГ-аас шалгаж байгаа.

Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр шалгаж буй бөгөөд улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр гарган өнгөрөгч тавдугаар сарын 28-нд цагдан хорьсон юм.

Тэгвэл өчигдөр Баянзүрх , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдан Д.Эрдэнэбилэгийг суллах шийдвэр гаргажээ. ИУлмаар түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.