Шүүхээс М.Энхсайханыг баривчилсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн чөлөөлжээ

Авлигатай тэмцэх газраас Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс сэжигтнээр баривчилсан тухайгаа албан ёсоор мэдээлсэн.

Тэгвэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс АТГ-ын  Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг  үргэлжлэн хорих хүсэлтийг хэлэлцээд хорих шаардлагагүй гэж үзэн дөнгөж сая чөлөөлжээ. Ингэхдээ, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж шүүх үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ гэсэн байна.