АТГ-аас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорьжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлстсийнхэн өчигдөр Ерөнхий сайд асан М.Энхсайханаас байцаалт авч улмаар цагдан хорьжээ. Ингэхдээ түүнээс эхлээд тайлбар мэдүүлэг авч улмаар Цагдан хорих 461-р ангид саатуулжээ.

Түүнийг Тавантолгойн ордыг ашиглах гэрээг байгуулахдаа "Энержи Ресуст" ХХК-д давуу эрх олгох гэж байсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа юм. Гэвч энэхүү гэрээ байгуулагдаагүй бөгөөд хэрэв байгуулагдсан бол улсад их хэмжээний хохирол учирч болзошгүй байсан гэж үзэж цагдан хорьсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Мөн зарим эх сурвалжийн мэдээлснээр түүний хэргийг шалгах явцад "Эрдэнэс таван толгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ нарын гурван хүн гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд түүнд нь үндэслэн ийнхүү байцааж, цагдан хорих шийдвэр гаргасан гэх мэдээлэл ч байна.