АН-ын арга ядсан тэмцэл үү

2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирэхтэй зэрэгцэн улс төрийн намууд хөдөлгөөнд ороод байгаа. Дээрх хөдөлгөөнд орсон гэх улс төрийн хүчнүүдийн нэг нь гэвэл яах аргагүй Ардчилсан нам.

Учир нь тус намын зарим гишүүн өнөөгийн Засгийн газрын сайд нарыг нэг нэгээр амлаад авчихсан огцруулах гэж тэмцэж байна. Энэ тэмцэл нийгэмд ихэд таалагдаж, төрд буг болж, албан тушаалын хэнээ туссан зармыг нь огцруулах ёстой хэмээн үзэл бодлоо илэрхийлж байсан. Гэвч өчигдөр Төрийн ордны баруун хаалган дээр урд өмнө болж байгаагүй тэмцлийн хэлбэрийг АН-ынхан хэмээн цоллуулаад жагсагчид сонгожээ. Ингэхдээ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрох ёстой хэмээсэн тэд лам залж, Төрийн ордны гадаа арц хүж, аргал уугиулав. Уг нь хэдхэн хоногийн өмнө дээрх жагсагчид ХЗДХЯ-нд нь албан шаардлага хүргүүлсэн бол дараа нь хүүг нь Элчин сайд болгохгүй хэмээн Австралийн ЭСЯ-ны гадаа жагссан. Харин өчигдөр Төрийн ордны баруун хаалган дээр лам нараар ном уншуулж, арц хүж, аргал хомоол уугиулсан нь энэ. Мөн иймэрхүү жагсаал урд өмнө болж байаагүй гэдгээрээ олны анхаарлыг нэлээдгүй татаж зарим нь "АН-ынхан арга ядсан тэмцэл хийх юм даа хэмээн шоглож суусан бол нөгөө хэсэг нь "2020 он хүртэл их сонин юм олныг үзэх нь ээ" хэмээж байсан.