Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий аваргууд

НАСАНД ХҮРЭГЧДИЙН МОНГОЛ УЛСЫН АВАРГЫН ТҮҮХ (ЭМЭГТЭЙЧҮҮД)

Манай улсад эмэгтэй чөлөөт бөхийн спорт үндэс сууриа тавьж хөгжиж эхэлсэн. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Лувсанзундуйн Нямын үүсгэн байгуулсан “Мөнхжин” клубийн нэрэмжит болгон 1999 оны гуравдугаар сарын 12-14-нд зохион байгуулж байв. УАШТ-ий анхны аваргаар 40 кг-ын М.Бумцолмон (Мөнхжин), 44 кг-д Ц.Отгончимэг (Чингэлтэй дүүрэг), 47 кг-д Ж.Гантуяа (Мөнхжин), 50 кг-д М.Батдэлгэр (Мөнхжин), 53 кг-д С.Бадамцэцэг (Хангай), 57 кг-д Л.Отгонцэцэг (Хангай), 61 кг-д С.Булгантамир (Хангай), 65 кг-д Д.Батцэцэг (Бөхийн дээд сургууль), 70 кг-д О.Мягмарсүрэн (НИК), 75 кг-д Д.Номинчулуун (ХОТШ) тодорсон. Үүнээс хойш эмэгтэй бөхчүүд 17 жил дараалан шилдгүүдээ тодруулжээ. Бүсгүйчүүдээс нийт 45 тамирчин улсын аваргын алдрыг хүртсэн бөгөөд ОУХМ Б.Одончимэг хамгийн олон удаа буюу 11, гавьяат тамирчин Ц.Энхжаргал 10 удаа түрүүлжээ. Харин Азийн анхны аварга эмэгтэй тамирчин ОУХМ Н.Отгонжаргал найм, гавьяат тамирчин О.Бурмаа, О.Насанбурмаа, Д.Отгонцэцэг долоо, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ОУХМ О.Мягмарсүрэн зургаа, ОУХМ Д.Баасанжаргал тав, улсын аваргыг алдрыг хүртэж байв. Дөрвөн удаа тав, гурван удаа дөрөв, хоёр удаа ес, нэг удаа аваргалсан 27 тамирчин бий. Эмэгтэй бөхчүүдээс эгч дүү бөхчүүд улсын аварга болсон тохиолдол ганцхан байдаг нь Очирбатын Мягмарсүрэн, Насанбурмаа нар юм. Дүү нь долоо, эгч нь зургаан удаа Монгол Улсын аваргаар тодорч байв. Сонирхуулахад, 2005 оны УАШТ-д О.Мягмарсүрэн 67 кг-д сүүлийн түрүүгээ авч байсан бол дүү О.Насанбурмаа 16 настайдаа доод жинд анхны алтан медалиа хүртсэн. О.Насанбурмаагийн хамгийн залуудаа түрүүлсэн амжилтыг эвдэхэд бэрх. Эрэгтэйчүүдийн улсын аваргаар зургаан удаа тодорч, Азийн АШТ-д гурван удаа финалдсан ОУХМ Чагнаадоржийн Ганзориг дүү охин Ч.Нарангаравтайгаа хамт 2008 оны МБАТС-аар аварга болж байв. ОУХМ Найдангийн Отгонжаргал найман удаа улсын аварга болохдоо долоод нь (2002-2008) завсаргүй түрүүлжээ. 2011 онд УАШТ-ийг “Монголиа Опен”-той хамтатган зохион байгуулсан бөгөөд манайхаас гавьяат тамирчин Ц.Энхжаргал, Д.Отгонцэцэг, О.Насанбурмаа нар аваргалж, үлдсэн жинд гадныханд түрүүгээ алдсан юм. Тухайн жил дэлхийн эмэгтэй бөхийн өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж байгаа олимп, дэлхийн аварга Хелен Марулис, Наталья Воробьева, дэлхийн дөрвөн удаагийн удаагийн аварга Аделин Грей нар Улаанбаатарын дэвжээнд өнгөлж байв.

ТАВ БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ТҮРҮҮЛСЭН ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД:

1. Бадрахын Одончимэг - 11 удаа (2001, 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009, 2013, 2014, 2016, 2017 он)

2. Цогтбазарын Энхжаргал - 10 удаа (2001, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2010, 2011, 2012, 2013 он)

3. Найдангийн Отгонжаргал - найман удаа (2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2010 он)

4. Очирбатын Бурмаа - долоон удаа (2003, 2005, 2006, 2009, 2010, 2012, 2014 он)

5. Даваасүхийн Отгонцэцэг - долоон удаа (2008, 2009, 2010, 2011, 2012, 2015, 2017 он)

6. Очирбатын Насанбурмаа - долоон удаа (2005, 2008, 2010, 2011, 2013, 2015, 2018 он)

7. Очирбатын Мягмарсүрэн - зургаан удаа (1999, 2000, 2002, 2003, 2004, 2005 он)

8. Соронзонболдын Батцэцэг - зургаан удаа (2009, 2010, 2012, 2013, 2016, 2018 он)

9. Дашдаваагийн Баасанжаргал - таван удаа (2003, 2004, 2005, 2006, 2009 он)

ДӨРВӨН УДАА:

1. Гилэгжамцын Наранчимэг - дөрвөн удаа (2006, 2007, 2008, 2015 он)

2. Шархүүгийн Түмэнцэцэг - дөрвөн удаа (2009, 2016, 2017, 2018 он)

3. Эрхэмбаярын Даваачимэг - дөрвөн удаа (2013, 2014, 2017, 2018 он)

4. Эрдэнэсүхийн Нарангэрэл - дөрвөн удаа (2014, 2015, 2017, 2018 он)

5. Баатаржавын Шоовдор - дөрвөн удаа (2014, 2015, 2017, 2018 он)

ГУРВАН УДАА:

1. Дашжанчивын Батцэцэг - гурван удаа (1999, 2001, 2002 он)

2. Доржийн Нармандах - гурван удаа (2005, 2006, 2007 он)

3. Сүхээгийн Цэрэнчимэд - гурван удаа (2013, 2014, 2017 он)

4. Пүрэвдоржийн Орхон - гурван удаа (2016, 2017, 2018 он)

ХОЁР УДАА:

1. С.Булгантамир - хоёр удаа (1999, 2003 он)

2. Д.Мөнхжаргал - хоёр удаа (1999, 2000 он)

3. Юрагийн Гандолгор - хоёр удаа (2000, 2002 он)

4. Чойжидын Даваабонд - хоёр удаа (2000, 2002 он)

5. Цэдэндоржийн Баярзаяа - хоёр удаа (2007, 2012 он)

6. Сүндэвийн Бямбацэрэн - хоёр удаа (2012, 2013 он)

7. Тунгалагийн Мөнхтуяа - хоёр удаа (2012, 2015 он)

8. Алтанцэцэгийн Батцэцэг - хоёр удаа (2014, 2018 он)

9. Эрдэнэчимэгийн Сумъяа - хоёр удаа (2016, 2018 он)

НЭГ УДАА:

1. М.Бумцолмон - нэг удаа (1999 он)

2. Ц.Отгончимэг - нэг удаа (1999 он)

3. Ж.Гантуяа - нэг удаа (1999 он)

4. Э.Батдэлгэр - нэг удаа (1999 он)

5. С.Бадамцэцэг - нэг удаа (1999 он)

6. Л.Отгонцэцэг - нэг удаа (1999 он)

7. Д.Номинчулуун - нэг удаа (1999 он)

8. Хүрэлбаатарын Цогзолсайхан - нэг удаа (2000 он)

9. У.Ондари - нэг удаа (2000 он)

10. М.Бямбажав - нэг удаа (2001 он)

11. Балжиннямын Туул - нэг удаа (2001 он)

12. Д.Цэцэгбал - нэг удаа (2002 он)

13. Ц.Батхүү - нэг удаа (2002 он)

14. Цэндхүүгийн Отгонтөгс - нэг удаа (2004 он)

15. Далх-Очирын Сугар - нэг удаа (2004 он)

16. Жамсрангийн Нямхишиг - нэг удаа (2007 он)

17. Баярмагнайгийн Даваасүрэн - нэг удаа (2008 он)

18. Чагнаадоржийн Нарангарав - нэг удаа (2008 он)

19. Намсрайн Алтантуяа - нэг удаа (2009 он)

20. Банзрагчийн Оюунсүрэн - нэг удаа (2010 он)

21. Бүрнээбаатарын Нямгэрэл - нэг удаа (2014 он)

22. Батбаатарын Номин-Эрдэнэ - нэг удаа (2015 он)

23. Энхбаярын Цэвэгмид - нэг удаа (2015 он)

24. Цогт-Очирын Намуунцэцэг - нэг удаа (2016 он)

25. Ганбаатарын Отгонжаргал - нэг удаа (2016 он)

26. Отгонбатын Оюунтуяа - нэг удаа (2016 он)

27. Амгаланбаатарын Чанцалнямаа - нэг удаа (2018 он)

 

НАСАНД ХҮРЭГЧДИЙН МОНГОЛ УЛСЫН АВАРГУУД (ЭРЭГТЭЙЧҮҮД)

Чөлөөт бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн хэдхэн хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд зохион байгуулагдах гэж байна. Монголын бүх ард түмний II спартакиадаар буюу 1963 онд чөлөөт бөхийн хөтөлбөр анх багтжээ. Тус наадмын 52 кг-д Ж.Улаан (Замчин), 57 кг-д С.Даваадорж, 63 кг-д Б.Сүхбаатар, 70 кг-д Д.Сэрээтэр, 78 кг-д Т.Зундуй, 87 кг-д Х.Бат-Очир нар түрүүлж байв. Харин 1965 онд анхны УАШТ-ээ зохион байгуулж, 52 кг-д Ч.Дамдиншарав (БТДС), 57 кг-д Б.Сүхбаатар (БТДС), 63 кг-д Х.Намшир (МУИС), 70 кг-д Д.Сэрээтэр (Соёл), 78 кг-д Т.Зундуй (Барилгачин), 87 кг-д Х.Баянмөнх (УБДС), 97 кг-д Ц.Санжаа (Алдар) нар тодорч Монголын чөлөөт бөхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн түүхтэй.
50 гаруй жилийн (МБАТС-ыг оруулаад) хугацаанд давхардсан тоогоор 171 тамирчин Монгол Улсын аварга болжээ. “Мюнхен-1972” олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ЗХУ-ын гавьяат тамирчин, XX зууны бөхийн од Х.Баянмөнх хамгийн олон буюу 13 удаа Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн болсон юм. Түүний энэхүү амжилт нь баттай биш бөгөөд самбо, чөлөөт бөхөөр нийлээд 13 түрүүлсэн байх магадлалтай. Харин олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин, алдарт бөх Д.Оюунболд агсан 1976-1990 оны хооронд гурван өөр жинд 12 удаа түрүүлсэн дээд амжилт. “Мөнгөн үе”-ийн хүнд жингийн томоохон төлөөлөл, гавьяат тамирчин А.Баатархүү 10, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Цэрэнтогтох, сүүлийн үеийн хүнд жингийн шилдэг бөх ОУХМ Ж.Чулуунбат нар ес, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, гавьяат тамирчин, ардын багш Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Б.Гантогтох, Г.Мандахнаран, ОУХМ Т.Зүүнбаян, Д.Гомбодорж нар тус бүр долоон удаа улсын аварга болж байв. Харин 14 бөх зургаа, 12 бөх тав, 10 бөх дөрөв, 17 бөх гурав, 32 бөх хоёр, 76 бөх нэг удаа түрүүлжээ. Сонирхуулахад, гавьяат тамирчин А.Баатархүү (82, 90, 100, 130 кг), гавьяат тамирчин Г.Мандахнаран (60, 65, 70, 74 кг) нар дөрвөн өөр жинд улсын аварга болж байв.
Улсын аварга болсон аав хүү, ах дүү, ихэр бөхчүүд хэд хэд бий. XX зууны домогт аварга Х.Баянмөнх, өөрийн хүү гавьяат тамирчин Б.Гантогтохтойгоо хамт улсын аваргын 20 алтан медалийг гэрийнхээ хоймортоо залсан. Тэдний энэхүү амжилтыг эвдэхэд тун бэрх. Түүнчлэн спортын мастер Р.Давааням, хүү ОУХМ Д.Лхагвадорж, спортын мастер Ж.Баттуяа, хүү ОУХМ Б.Батчулуунтайгаа хамт улсын аварга болсон байдаг. 
Ах дүү бөхчүүдээс хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов (7), дүү гавьяат тамирчин, дасгалжуулагч З.Дүвчин (6)-тэйгээ 13, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар (5), дүү ОУХМ Т.Зүүнбаян (7)-тайгаа 12, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр (3), дүү ОУХМ Ц.Энхбаяр (2), гавьяат тамирчин Ц.Цогтбаяр (6)-тайгаа 11, гавьяат тамирчин Б.Болд (4), дүү гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр (3) нар хамтдаа долоо, ихэр бөхчүүдээс ОУХМ Д.Гомбодорж (7), Д.Түгждорж (2) нар ес, гавьяат тамирчин Ло.Эрхбаяр (2), ОУХМ Ло.Энхбаяр (6) нар найм, гавьяат тамирчин А.Энхээ (4), ОУХМ А.Тайван (1) нар хамтдаа таван удаа улсын аварга болжээ. Олимп, тив, дэлхийн өндөр амжилт үзүүлсэн ч УАШТ-д халгаатай оролцдог “луугарууд” цөөнгүй бий. ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Хойлогдорж, гавьяат тамирчин Б.Наранбаатар, “Тегеран-1973” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин О.Энхтайван хоёр, “Софи-1971” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Жамсран, “Будапешт-1985” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Лу.Энхбаяр, 2002 оны Дэлхийн цомын хүрэл медальт, 2001 оны Азийн аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тус бүр нэг удаа аваргалсан байдаг. “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин хараахан түрүүлж амжаагүй яваа.
УАШТ-д хамгийн ахмад аваргаар хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнх (38 нас), хамгийн залуу аваргаар ОУХМ Д.Гомбодорж (18 нас) нар тодорч байв. 
Насанд хүрэгчдийн УАШТ 2011 онд “Монголиа Опен” ОУТ-тэй хамтатган нээлттэй хэлбэрээр зохион байгуулахад ганцхан 84 кг-ын жинд гадны бөхөд (олимп, ДАШТ-ий хүрэл медальт Альберт Саритов) түрүүгээ алдсан юм.

ЗУРГАА БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ТҮРҮҮЛСЭН БӨХЧҮҮД:
1. Хорлоогийн Баянмөнх - 13 удаа /баттай биш/ (1965, 1966, 1967, 1969, 1971, 1972, 1974, 1975, 1977, 1978, 1979, 1980, 1981 он) 
2. Дугарсүрэнгийн Оюунболд - 12 удаа (1976, 1977, 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983, 1984, 1986, 1987, 1990 он) 
3. Адуучийн Баатархүү - 10 удаа (1978, 1979, 1981, 1982, 1983, 1984, 1987, 1988, 1989, 1990 он)
4. Дашдоржийн Цэрэнтогтох - есөн удаа (1977, 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983, 1985, 1987 он)
5. Жаргалсайханы Чулуунбат - есөн удаа (2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016 он)
6. Данзандаржаагийн Сэрээтэр - долоон удаа (1963, 1965, 1967, 1969, 1971, 1972, 1974 он)
7. Баянмөнхийн Гантогтох - долоон удаа (1992, 1993, 1995, 1996, 1997, 1998, 1999 он) 
8. Түмэндэмбэрэлийн Зүүнбаян - долоон удаа (1994, 1995, 1997, 1998, 1999, 2000, 2001 он)
9. Ганзоригийн Мандахнаран - долоон удаа (2008, 2009, 2011, 2013, 2015, 2017, 2018 он)
10. Доржваанчигийн Гомбодорж - долоон удаа (2004, 2007, 2008, 2009, 2015, 2017, 2018 он)
11. Жигжидийн Мөнхбат - зургаан удаа (1965, 1966, 1967, 1969, 1973, 1974 он)
12. Зэвэгийн Ойдов - зургаан удаа (1971, 1973, 1974, 1977, 1978, 1979 он)
13. Төмөрийн Артаг - зургаан удаа (1966, 1967, 1969, 1972, 1973, 1976 он)
14. Зэвэгийн Дүвчин - зургаан удаа (1975, 1977, 1982, 1986, 1987, 1989 он)
15. Пунцагийн Сүхбат - зургаан удаа (1987, 1988, 1990, 1992, 1994, 1995 он)
16. Цэрэнбаатарын Цогтбаяр - зургаан удаа (1990, 1991, 1992, 1993, 1994, 1998 он) 
17. Оюунбилэгийн Пүрэвбаатар - зургаан удаа (1994, 1996, 1997, 1998, 2002, 2003 он)
18. Пүрэвжавын Өнөрбат - зургаан удаа (2008, 2009, 2011, 2012, 2014, 2016 он)
19. Лодойн Энхбаяр - зургаан удаа (1984, 1988, 1990, 1991, 1992, 1993 он)
20. Цэдэндамбын Баярсайхан - зургаан удаа (1988, 1990, 1992, 1993, 1995, 1996 он)
21. Түмэн-Өлзийгийн Мөнхбаяр - зургаан удаа (1994, 1995, 1996, 1997, 1998, 1999 он)
22. Ганзоригийн Ганхуяг - зургаан удаа (1997, 1999, 2001, 2002, 2004, 2007 он) 
23. Чагнаадоржийн Ганзориг - зургаан удаа (2004, 2005, 2006, 2007, 2008, 2012 он)
24. Буянжавын Батзориг - зургаан удаа (2005, 2006, 2010, 2011, 2012, 2016 он)

ТАВАН УДАА:
1. Чимэдбазарын Дамдиншарав - таван удаа (1965, 1966, 1967, 1969, 1971 он)
2. Цэдэндамбын Нацагдорж - таван удаа (1969, 1971, 1972, 1973, 1975 он)
3. Пүрэвийн Дагвасүрэн - таван удаа (1971, 1972, 1973, 1974, 1975 он)
4. Жамцын Даваажав - таван удаа (1976, 1977, 1978, 1980, 1981 он)
5. Бямбажавын Жавхлантөгс - таван удаа (1977, 1978, 1980, 1981, 1982 он)
6. Түмэндэмбэрэлийн Сүхбаатар - таван удаа (1983, 1987, 1989, 1990, 1992 он)
7. Халтмаагийн Баттуул - таван удаа (1984, 1985, 1987, 1988, 1990 он)
8. Агваансамдангийн Сүхбат - таван удаа (1993, 1994, 1995, 1996, 2000 он)
9. Адъяахүүгийн Болдсүх - таван удаа (1996, 1997, 1998, 2000, 2001 он)
10. Долгорсүрэнгийн Сумъяабазар - таван удаа (1996, 1998, 1999, 2000, 2002 он)
11. Эрдэнэбатын Бэхбаяр - таван удаа (2012, 2013, 2014, 2015, 2018 он) 
12. Оргодолын Үйтүмэн - таван удаа (2012, 2013, 2016, 2017, 2018 он)

ДӨРВӨН УДАА:
1. Дүгэрийн Цэрэндаш - (1973, 1974, 1975, 1976 он)
2. Лувсанзундуйн Ням - (1981, 1982, 1983, 1984 он)
3. Жамцын Бор - (1978, 1983, 1984, 1986 он)
4. Буяндэлгэрийн Болд - (1980, 1981, 1986, 1987 он)
5. Авирмэдийн Энхээ - (1986, 1987, 1988, 1989 он)
6. Лувсан-Ишийн Сэргэлэнбаатар - (1991, 1993, 1995, 1996 он) 
7. Сандагдоржийн Боргил - (1993, 1994, 1995, 1996 он)
8. Норжингийн Баярмагнай - (2000, 2001, 2002, 2003 он) 
9. Наранцэцэгийн Бүрэнбаатар - (2000, 2001, 2002, 2008 он)
10. Энхсайханы Ням-Очир - (2007, 2010, 2017, 2018 он)

ГУРВАН УДАА:
1. Бавуугийн Намжин - (1967, 1969, 1972 он)
2. Жамсрангийн Мөнх-Очир - (1969, 1975, 1976 он)
3. Доржжодовын Ганбат - (1971, 1973, 1974 он)
4. Должингийн Адъяатөмөр - (1972, 1973, 1975 он)
5. Жигмэдийн Улаанхүү - (1978, 1979, 1981 он)
6. Гомбын Хишигбаатар - (1974, 1979, 1983 он)
7. Нямаагийн Жаргалсайхан - (1978, 1980, 1981 он)
8. Дамдингийн Баяраа - (1982, 1983, 1989 он)
9. Санжжавын Сүхбаатар - (1984, 1985, 1986 он)
10. Цэрэнбаатарын Хосбаяр - (1987, 1988, 1991 он)
11. Чойдогжамцын Батбадрал - (1989, 1990, 1992 он)
12. Сүрэнгийн Эрдэнэбаяр - (1992, 1995, 1996 он)
13. Бат-Өлзийгийн Батнамсан - (1999, 2000, 2001 он) 
14. Буяндэлгэрийн Батбаяр - (1999, 2001, 2003 он) 
15. Бадамсайханы Энхтөр - (2002, 2003, 2005 он) 
16. Доржхандын Хүдэрбулга - (2014, 2015, 2016 он)
17. Нацагсүрэнгийн Золбоо - (2011, 2017, 2018 он)

ХОЁР УДАА: 
1. Базарын Сүхбаатар - (1963, 1965 он)
2. Түзэлийн Зундуй - (1963, 1965 он)
3. Хангайн Намшир - (1965, 1966 он)
4. Өлзийсайханы Эрдэнэ-Очир - (1966, 1969 он)
5. Жамъянгийн Дамдинсүрэн - (1973, 1974 он)
6. Очирдолгорын Энхтайван - (1972, 1975 он)
7. Мэгдийн Хойлогдорж - (1974, 1977 он)
8. Пүрэвжавдагийн Ганболд - (1977, 1979 он)
9. Жигжидсүрэнгийн Батсайхан - (1980, 1985 он)
10. Хадхүүгийн Ганболд - (1984, 1986 он)
11. Дамдингийн Болд - (1984, 1985 он)
12. Однойн Бахыт - (1985, 1988 он)
13. Цэрэнбаатарын Энхбаяр - (1986, 1988 он)
14. Жалцавын Бэгзжав - (1986, 1991 он)
15.Арслангийн Цэдэнсодном - (1988, 1989 он)
16. Лодойн Эрхбаяр - (1989, 1990 он)
17. Болдын Жавхлантөгс - (1989, 1992 oн)
18. Товуудоржийн Гансүх - (1994, 1998 он) 
19. Баттуяагийн Батчулуун - (2002, 2003 он)
20. Түвшинтөрийн Энхтуяа - (2003, 2004 он)
21. Сэнгэдоржийн Сүхбаатар - (2004, 2007 он)
22. Болдын Сайнбаяр - (2004, 2006 он)
23. Баяраагийн Наранбаатар - (2006, 2010 он)
24. Төмөрхүүгийн Энх-Амгалан - (2007, 2009 он) 
25. Дамдинбазарын Цогтбаатар - (2009, 2011 он)
26. Доржваанчигийн Түгждорж - (2009, 2010 он)
27. Батсайханы Нэмэхбаяр - (2012, 2015 он)
28. Батчулууны Анхбаяр - (2013, 2014 он)
29. Батчулууны Батмагнай - (2014, 2016 он)
30. Пүрвээгийн Өсөхбаатар - (2014, 2015 он)
31. Түмэнбилэгийн Түвшинтулга - (2014, 2016 он)
32. Содномдашийн Батболд - (2016, 2017 он)

НЭГ УДАА:
1. Ж.Улаан - 1963 он
2. Балжиннямын Даваадорж - 1963 он
3. Х.Бат-Очир - 1963 он
4. Гончигсүрэнгийн Бадам 1967 он
5. Сэрээтэрийн Цэрэн - 1967 он
6. Б.Тогтох - 1966 он
7. Цэрэндонойн Санжаа - 1965 он
8. Лхамсүрэнгийн Содномцэрэн - 1969 он
9. Базаррагчаагийн Жамсран - 1971 он
10. Т.Буянхишиг - 1971 он
11. Дашбалжирын Түвшин - 1971 он
12. Санжаагийн Батсүх - 1972 он
13. Сүхбаатарын Сүрэнжав - 1972 он
14. Цэрэвийн Лхаажав - 1973 он
15. Магсарын Бат-Амгалан - 1973 он
16. Цэрэнгийн Самбуу - 1975 он
17. Лувсандоржийн Даваасүрэн - 1975 он
18. Даваасүмбэрэлийн Лхагвабаатар - 1976 он
19. Лхамжавын Гантөмөр - 1976 он
20. Шарын Рагчаа - 1976 он
21. Мөнхийн Загдсүрэн - 1976 он
22. Нямсүрэнгийн Пүрэвсүрэн - 1976 он
23. Жамцын Батбилэг - 1979 он
24. Рэгжийбуугийн Давааням - 1979 он
25. Цэвээнжавын Дуламсүрэн - 1980 он
26. Чимэдийн Гочоосүрэн - 1980 он
27. Жигжидсүрэнгийн Батсайхан - 1982 он
28. Банзрагчийн Батсайхан - 1982 он
29. Доржгочоогийн Баатархүү - 1982 он
30. Нанзадын Бүргэдаа - 1983 он
31. Донровын Төрмөнх - 1983 он
32. Лүндэгийн Бадарч - 1984 он
33. Нямдаваагийн Ганбаатар - 1985 он
34. Өлзийбаярын Насанжаргал - 1985 он
35. Лувсангийн Энхбаяр - 1985 он
36. Пунцагийн Эрдэнэбаяр - 1985 он
37. Чойжамцын Баттуяа - 1986 он
38. Дашнямын Алтаншагай - 1989 он
39. Бямбаренчингийн Баяраа - 1991 он
40. Хэнмэдэхийн Амараа - 1991 он 
41. Балганы Баянбаатар - 1991 он
42. Чадраабалын Бямбадорж - 1991 он
43. Дүгэрдоржийн Хишигдорж - 1991 он
44. Авирмэдийн Тайван - 1992 он
45. Рэнцэнхүүгийн Гансүх - 1993 он
46. Нацагдоржийн Баянмөнх - 1993 он
47. Жанчивын Гантулга - 1993 он
48. Жанчивравдангийн Намжилдорж - 1994 он
49. Бат-Эрдэнийн Баттогтох - 1994 он
50. Өлзийн Мөнхжаргал - 1995 он
51. Мягмарсүрэнгийн Баярсайхан - 1997 он
52. Гунгаагийн Элбэг - 1997 он
53. Намхайдоржийн Очирхуяг - 1999 он
54. Алагдаагийн Эрдэнэбилэг - 2000 он
55. Гэлэгжамцын Өсөхбаяр - 2001 он
56. Доржпаламын Ганхуяг - 2003 он
57. Цогтсайханы Энхбаяр - 2004 он
58. Сугарын Сайнбаяр - 2005 он
59. Дугарсүрэнгийн Лхагвадорж - 2005 он 
60. Баярсайханы Батжаргал - 2005 он
61. Өлзийбаярын Ууганбаяр - 2006 он
62. Чулуундаваагийн Мөнхбаяр - 2006 он
63. Даваанямын Лхагвадорж - 2006 он
64. Ухнаагийн Баярхүү - 2007 он
65. Гаадангийн Амархүү - 2008 он
66. Мягмарын Мэндсайхан - 2010 он
67. Ядамсүрэнгийн Алтантулга - 2010 он
68. Банзрагчийн Баянмөнх - 2013 он
69. Амарын Батмөнх - 2013 он
70. Баттулгын Нямдорж - 2015 он
71. Нармандахын Лхамгармаа - 2017 он
72. Өлзийсайханы Батзул - 2017 он
73. Цэвээнсүрэнгийн Цогбадрах - 2018 он
74. Бат-Эрдэнийн Бямбадорж - 2018 он
76. Лувсандоржийн Төртогтох - 2018 он
76. Батсүхийн Зоригтбаатар - 2018 он

Бэлтгэсэн Б.Бат