Цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж зарим нислэг цуцлагдлаа

Улаанбаатар хотын цаг агаарын таагүй нөхцлийн улмаас 06 дугаар сарын 16-ны өдрийн ХонгКонг, Пусан, Токио, Сөүл, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд саатаж доорхи хуваарийн дагуу нисэхээр боллоо. 

  • Улаанбаатар-ХонгКонг чиглэлийн ОМ297 аяллын нислэг 6-р сарын 16-ны 20:10 цагаас, 
  • Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301А аяллын нислэг 6-р сарын 16-ны 20:05 цагаас, 
  • Улаанбаатар-Пусан чиглэлийн ОМ311 аяллын нислэг 6-р сарын 17-ны 02:35 цагаас, 
  • Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501А аяллын нислэг 6-р сарын 17-ны 02:30 цагаас, 
  • Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ135 аяллын нислэг 6-р сарын 17-ны 05:00 цагаас тус тус хөөрөх боллоо.

Мөн зорчигч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 дугаараас авах боломжтой аж.