Буддистууд Монголд чуулна

Азийн буддистуудын энхтайвны бага хурал манай улсад болох гэж байна. Тус хурлын бэлтгэл ажлыг хангаад буйгаа Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавьж Д.Чойжамц хэллээ.

Энэ удаагийн хуралд Далай лам оролцохгүй юм байна. Гэхдээ бусад холбогдох шашны байгууллагуудын төлөөллүүд оролцоно гэдгийг тэрбээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ дуулгав. Азийн буддын шашны төв Монголд төвлөрч  магадгүй гэсэн таамаг хүмүүсийн дунд тархаад байгаа. Энэ талаар Д.Чойжамц хамбаас тодруулахад “Азийн улс орнууд Их хөлөгний болон бага хөлөгний гэсэн хоёр ангилалд хуваагдаад байна. Тиймээс энэ бүхнийг нэгтгэсэн том төв байна гэдэг амаргүй. Тэгэхээр Азийн буддын шашны төв мөддөө байгуулагдахгүй байх” гэлээ.