Яармагийн хуучин гүүрийг энэ сарын 15наас эхэлж 10 хоног хааж засварлана

БНХАУ-ын засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд  хуучин гүүрний дам нуруу буюу доод хэсгийг засварлахаар болжээ.

Яармагийн хуучин гүүрний хөдөлгөөнийг энэ сарын 15-25-ны хооронд хааж, дөрвөн эгнээ шинэ гүүрийг эсрэг урсгалтайгаар зохион байгуулах аж. Тус чиглэлд зорчих иргэдийг хөдөлгөөний эрчим, замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра санууллаа.