Ж.Батзандан, Л.Болд нар ШИНЭ намаа бүртгүүлэхээр УДШ-д хандлаа

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам байгуулж буйгаа зарласан. Тэгвэл өнөөдөр албан ёсоор бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргалаа.

Ингэснээр Улсын дээд шүүх тус намыг бичиг баримтын бүрдэл, холбогдох материалыг шалгаж, бүртгэх эсэх шийдвэрээ гаргах юм. Ингэхдээ намын дүрэм, намын дарга, үзэл баримтлал, гишүүдийн тоо зэрэг олон зүйлийг харгалзан үздэг.

Дашрамд мэдээлэхэд, Тус нам энэ сарын 6-ны өдөр Төрийн ордонд анхдугаар их хуралдаанаа хийж, намын дүрмээ баталж даргаараа Ж.Батзандан гишүүнийг сонгосон. Мөн намын Төв зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Л.Болдыг батламжлахын зэрэгцээ намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Мөнхжаргал нарыг сонгосон билээ.