Шүүх Д.Эрдэнэбилэгийг суллах өмгөөлөгчийнх нь хүсэлтийг хүлээж авсангүй

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татан, цагдан хориод багагүй хугацаа өнгөрч  байгаа.

Мөн зарим эх сурвалж түүний биеийн байдал тааруухан байгаа гэдгийг мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр түүний өмгөөлөгч “Д.Эрдэнэбилэгийг эрүүл мэндийн шалтгааны улмаас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүсч байна” гэсэн хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Шүүх өнөөдөр энэ хүсэлтийг хэлэлцээд ххянаад, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.